Ханбогд суман дахь уул уурхайн нөлөөллийн харьцуулсан судалгааны тайлан

January 19, 2016 Posted by otwatchweb

С.Л. Жаксон Ханбогд суман харьцуулсан судалгааны тайлан Финал

2012 оны 5 сар, 2015 оны 5 сар
Доктор Сара Л. Жаксoн

Ерөнхий мэдээлэл
Энэхүү тайланг 2012 оны 5 сар болон 2015 оны 5 сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд биечлэн ажилласан судалгаануудын харьцуулалт дээр үндэслэн боловсрууллаа. 2015 оны 5 сартай 2012 оны хавар, зуныг харьцуулахад өнгөрсөн гурван жилийн хугацаанд зарим эерэг өөрчлөлт гарсан харагдаж байгаа хэдий ч ус болон бэлчээрийн даацын асуудал орон нутгийн иргэд, ялангуяа малчдын сэтгэлийг зовоосон асуудал хэвээр байсаар байна. Уул уурхайн компани, Засгийн газар аль аль нь бэлчээрийн даацын болон усны хангамжийн хомсдол, орон нутгийн иргэдийн амьдрал, аж ахуй, хүрээлэн буй байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа асуудал дээр бодлогын хүрээнд дорвитой шийдвэрлэх арга хэмжээ аваагүй байна. Хэдийгээр уул уурхайн компани бэлчээрийн менежмэнтийг сайжруулах төсөл хэрэгжүүлж, усны нөөцийн өөр эх үүсвэрээр хангаж байгаа ч энэхүү судалгаанд хамрагдсан орон нутгийн иргэдийн хэлж байгаагаар энэ асуудал малчдад илүү хүндээр тусч байгаа юм. Энэхүү тайлан нь бэлчээрийн даац, ус болон малчдын амьдрал ахуйн талаарх ойлголтыг харуулахыг зорьсон бөгөөд юуны өмнө судалгааны арга зүйн талаар товч танилцуулъя.

Уур амьсгалын санаачлагууд усан цахилгаан станцын том төслүүдийг хамруулах ёсгүй – ТББ-ууд

December 9, 2015 Posted by otwatchweb

Азийн уугуул иргэдийн пакт (AIPP), Байгаль орчныг батлан хамгаалах Америк тивийн холбоо (AIDA), Олон улсын голууд (International Rivers), Далан, гол ус ба хүмүүсийн асуудлаарх Өмнөд Азийн сүлжээ (SANDRP)
2015 оны 12-р сарын 3-ны өдөр – Парис хотод чуулж буй Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх чуулган дахь улс орны засгийн газрууд, санхүүжүүлэгч байгууллагуудад хандан 53 орны 300 гаруй иргэний нийгмийн байгууллагуудын эвслийн зүгээс дэлхий даяар гаргасан тунхагтаа Цэвэр Хөгжлийн Механизм, Дэлхийн Банкны Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан, ногоон бонд зэрэг уур амьсгалын санаачлагуудад усан цахилгаан станцын том төслүүдийг оруулахгүй байхыг уриалав.

Усан цахилгаан станцын том төслүүд метаны хийг их хэмжээгээр ялгаруулж, ус, эрчим хүчний системийг уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий эмзэг болгохын зэрэгцээ чухал экосистемүүд, орон нутгийн иргэдэд ноцтой хохирол учруулж байна. Уур амьсгалын санаачлагуудад эдгээр төслүүдийг хамруулснаар нар, салхины эрчим хүч зэрэг том усан цахилгаан станцуудтай харьцуулбал богино хугацаанд хэрэгжүүлэх бололцоотой, хэрэгжүүлэх бүрэн боломжтой, мөн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл багатай уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх жинхэнэ шийдлүүдэд олгох санхүүгийн дэмжлэгээс хумслахад хүргэж байна.

“Ялангуяа  халуун уур амьсгалтай бүс нутагт усан цахилгаан станцын усан сангаас ялгарч буй хүлэмжийн хий нь агаарын тээврийн салбараас дэлхийн уур амьсгалд үзүүлэх нөлөөлөлтэй дүйцэхүйц их хэмжээний байдаг” гэж Олон улсын голууд байгууллагын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Питер Бошхард хэлэв. Тэрбээр цаашлаад: “Байгаль орчин, нийгэм болон эдийн засгийн учир шалтгааны улмаас усан цахилгаан станцын том төслүүд нь дэлхийн уур амьсгалын асуудлыг шийдвэрлэх хуурамч шийдэл юм”.

“Усан цахилгаан станцын том төслүүд нь орон нутгийн иргэдэд ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлээд зогсохгүй нутгийн уугуул иргэдийн газар эзэмших эрх, тэдгээрийн соёлын бүрэн бүтэн байдал, чөлөөтэй, урьдчилан мэдээлэл авсны үндсэн дээр шийдвэр гаргах эрхийг ихэнх тохиолдолд зөрчиж байдаг” гэж Азийн уугуул иргэдийн пакт (AIPP)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жоан Карлинг хэллээ. Цаашлаад тэрбээр: “Далангийн сөрөг нөлөөлөлд өртсөн олон нийтийн эсэргүүцэл ихэвчлэн хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйл явдалтай тулгарч байна.” гэж хэллээ.

“Усан цахилгаан станцын далангууд ус болон эрчим хүчний системүүдийг уур амьсгалын өөрчлөлтөд улам ихээр өртөхөд хүргэж байна” гэж “Далан, гол ус ба хүмүүсийн асуудлаарх Өмнөд Азийн сүлжээ” (SANDRP)-г үүсгэн байгуулагч Химаншу Тхаккар хэллээ. “Далан барих явдал нь байгаль орчны хувьд эмзэг уулархаг нутаг дахь үерийн гамшигийг нэмэгдүүлэх болсон. Үүнтэй зэрэгцээд хэт их ган гачиг нь усан цахилгаан станцын эдийн засгийн эрсдлийг нэмэгдүүлж эрчим хүчний хувьд усан цахилгаан станцаас хамааралтай улс орнуудад ихээхэн хэмжээний нөлөөлөл үзүүлсэн” гэж тэрбээр мөн хэллээ.

“Салхи, нарны эрчим хүчийг нэгэнт гаргах бололцоотой болсны зэрэгцээ санхүүгийн хувьд өрсөлдөх чадвартай болсон, үүнээс гадна эрчим хүчний шинэ эх үүсвэрийн хувьд том усан цахилгаан станцуудаас илүү хувь эзлэх болсон” гэж Байгаль орчныг батлан хамгаалах Америк тивийн холбоо (AIDA)-ны хамтран Гүйцэтгэх захирал Астрид Пуэнтес хэллээ. Цаашлаад тэрбээр: “Дэлхийн Өмнөдийн орнууд цагаа өнгөрөөсөн далангийн төслүүдийг алгасан уур амьсгал, хүрээлэн буй орчин, түүнээс хамаарал бүхий иргэдэд ээлтэй эрчим хүчний шийдлүүдийг дэмжих нь зүйтэй” гэв.

Ерөнхий мэдээлэл:

Олон улсын санхүүгийн байгууллагууд, улс орнуудын засгийн газар болон бусад оролцогч талууд ихэнх тохиолдолд усан цахилгаан станцын том төслүүдийг эрчим хүчний “цэвэр болон ногоон” эх үүсвэр хэмээн сурталчилдаг. Эдгээр төслүүд нь Цэвэр Хөгжлийн Механизм (ЦХМ)-ын нүүрстөрөгчийн кредит, Дэлхийн Банкны Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангаас олгодог зээл, мөн экспортын зээлийн агентлагуудаас үзүүлдэг санхүүгийн тусгай нөхцөл, ногоон бонд зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх механизмуудаас нэлээдгүй дэмжлэг авдаг. Далан барьдаг компаниуд нь усан цахилгаан станцын томоохон төслүүдийг Ногоон уур амьсгалын сангаас санхүүжүүлэхийг дэмждэг бөгөөд цөөнгүй орны засгийн газрууд өөрийн орны санаачлагуудын хүрээнд эдгээр төслийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ хэмээн ихээхэн дэмжиж байна. Жишээлбэл, томоохон усан цахилгаан станцын салбартай дор хаяж арван хоёр орны засгийн газрууд Улсын хэмжээнд тодорхойлж санал болгож буй хувь нэмрийн тухай (Intended Nationally Determined Contributions / INDCs) тайландаа усан цахилгаан станцаас гаргах эрчим хүчээ нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Уур амьсгалын санаачлагуудаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь дэлхий даяар 3,700 хол давсан усан цахилгаан станцын төслүүдийг шинээр төлөвлөж, барихад хүргэж буй нэг гол шалтгаан юм.

 

 

Нэмэлт мэдээлэл:

“Уур амьсгалын санаачлагуудад усан цахилгаан станцын том төслүүдийг хамруулж болохгүй 10 шалтгаан” гэсэн Иргэний нийгмийн байгууллагуудын тунхагийг дараах холбоосоос үзэх боломжтой www.internationalrivers.org/node/9204.

“Гол дээр далан барих буруу уур амьсгал” гэсэн шинэ видеог дараах холбоосоос үзэх боломжтой https://vimeo.com/147261951.

 

Хэвлэл мэдээллийн асуудлаар харилцах бол дараах хаягаар хандах боломжтой:

Астрид Пуэнтес, Байгаль орчныг батлан хамгаалах Америк тивийн холбоо, Meхико хот/Парис, apuentes@aida-americas.org, +52 155 2301 6639

Жоан Карлинг, Азийн уугуул иргэдийн пакт, Парис/Чиан Мэй, joan@aippnet.org, +66 85 694 0100

Питер Бошхард, Олон улсын голууд, Беркели, peter@internationalrivers.org, +1 510 213 1438;

Химаншу Тхаккар, Далан, гол ус ба хүмүүсийн асуудлаарх Өмнөд Азийн сүлжээ, Дели хот, ht.sandrp@gmail.com, +91 99 6824 2798

 

 

 

Asia Indigenous Peoples Pact (AIPP)
Research and Communication Development Programme

www.aippnet.orgwww.ccmin.aippnet.orgwww.iphrdefenders.net, www.iva.aippnet.org
Our mailing address is:
Asia Indigenous Peoples Pact

108, Moo 5, T. Sanpranate, A. Sansai,

Chiang Mai, 50210

 

 

Эх сурвалж:

http://www.aippnet.org/index.php/statements/1577-climate-initiatives-must-not-include-large-hydropower-projects-ngos

Уур амьсгалын санаачлагуудад томоохон усан цахилгаан станцуудыг оруулж болохгүй арван шалтгаан

December 9, 2015 Posted by otwatchweb

10reasonslogosfinal

Aмазоны Хяналт (Amazon Watch)– Азийн уугуул иргэдийн пакт (AIPP)– Байгаль орчныг батлан хамгаалах Америк тивийн холбоо (Asociaciуn Interamericana para la Defensa del Ambiente / AIDA) –Бианка Жагер Хүний Эрхийн Сан (Bianca Jagger Human Rights Foundation)  – Нүүрстөрөгчийн зах зээлийн хяналт (Carbon Market Watch) – Даниел Митераны сан (Fondation Danielle Mitterrand-France Libertйs) – Олон улсын голууд (International Rivers) – Байгаль орчны төлөөх Залуу сайн дурынхан (Youth Volunteers for the Environment-JVE)– Амьд голууд хөдөлгөөн (Movimiento Rios Vivos-MRV) Oксфам Интернэйшнл (Oxfam International)–Далангийн эсрэг, гол мөрөн, нутгийн иргэд ба усны төлөөх Латин Америкийн сүлжээ ( Latin American Network against Dams and for Rivers, Communities and Water-REDLAR) – Хил хязгааргүй гол мөрөн (Rivers Without Boundaries) – Urgewald

 

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодит шийдлүүдийг дэмжсэн иргэний нийгмийн байгууллагуудын тунхаг

Олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд, улс орнуудын засгийн газар болон бусад оролцогчид ихэнх тохиолдолд усан цахилгаан станцын том төслүүдийг эрчим хүчний “цэвэр болон ногоон” эх үүсвэр хэмээн сурталчилдаг. Эдгээр төслүүд нь Цэвэр Хөгжлийн Механизм (ЦХМ)-ын нүүрстөрөгчийн кредит, Дэлхийн Банкны Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангаас олгодог зээл, мөн экспортын зээлийн агентлагуудаас үзүүлдэг санхүүгийн тусгай нөхцөл, ногоон бонд зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх механизмуудаас нэлээдгүй дэмжлэг авдаг. Далан барьдаг компаниуд нь усан цахилгаан станцын томоохон төслүүдийг Ногоон уур амьсгалын сангаас санхүүжүүлэхийг дэмждэг бөгөөд цөөнгүй орны засгийн газрууд өөрийн орны санаачлагуудын хүрээнд эдгээр төслийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ хэмээн ихээхэн дэмжиж байна. Жишээлбэл, томоохон усан цахилгаан станцын салбартай дор хаяж арван хоёр орны засгийн газрууд Улсын хэмжээнд тодорхойлж санал болгож буй хувь нэмрийн тухай (Intended Nationally Determined Contributions / INDCs) тайландаа усан цахилгаан станцаас гаргах эрчим хүчээ нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Уур амьсгалын санаачлагуудаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь 3,700 хол давсан усан цахилгаан станцын далангууд одоогоор баригдаж, төлөвлөгдөж байгаагийн нэг шалтгаан юм. Гэсэн хэдийч усан цахилгаан станцын том төслүүд нь дэлхийн уур амьсгалын асуудлыг шийдвэрлэх хуурамч шийдэл юм. Эдгээр төслүүдийг дараах үндэслэлээр үндэсний болон олон улсын уур амьсгалын санаачлагуудад хамруулж болохгүй, үүнд:

  1. Ялангуяа халуун уур амьсгалтай бүс нутагт усан цахилгаан станцын усан сангаас их хэмжээний хүлэмжийн хий ялгарч байдаг. Судлаачдын хянасан судалгааны үр дүнгээс харахад хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд 4-өөс дээш хувь буюу нисэхийн салбараас дэлхийн уур амьсгалд үзүүлэх нөлөөлөлтэй дүйцэхүйц хэмжээний нөлөөлөл үзүүлэх метаны хий эдгээр усан сангаас ялгарч байна. Зарим тохиолдолд усан цахилгаан станцын төслүүд ижил хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас давсан хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байна.
  1. Голууд жилд ойролцоогоор 200 сая тонн нүүрстөрөгчийн хийг агаар мандлаас шингээж байдаг. Үүнээс гадна Амазон, Конго, Ганга болон Меконг голуудын далай руу зөөж оруулдаг лаг шавар нь планктоныг хооллон их хэмжээний нүүрстөрөгчийн хийг шингээж байдаг. Усан цахилгаан станцын төслүүд болон бусад төрлийн далангууд нь лаг шавар, шим тэжээлийн бодисыг далай руу тээвэрлэхэд саад болсноор дэлхийн нүүрстөрөгчийн хийг шингээхэд голуудын гүйцэтгэдэг үүрэгт сөргөөр нөлөөлдөг.  
  1. Усан цахилгаан станцын далангуудаас болж ус болон эрчим хүчний систем уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий эмзэг болдог. Урьд өмнө тохиолдож байгаагүй үер нь далангуудын аюулгүй байдалд эрсдэл учруулж байна: Зөвхөн АНУ-д гэхэд 2010 оноос хойш 100 гаруй далан нурсан байна. Далан барьснаар Энэтхэгийн Уттараханд зэрэг эмзэг уулархаг нутаг дахь үерийн гамшигийг улам нэмэгдүүлэх болсон. Үүнтэй зэрэгцээд хэт их ган гачигийн тохиол ихсэж байгаа нь усан цахилгаан станцын эдийн засгийн эрсдлийг нэмэгдүүлж Африкын орнуудаас авахуулаад Бразил зэрэг эрчим хүчний хувьд усан цахилгаан станцаас хамааралтай орнуудад ихээхэн нөлөөлж байна.
  1. Ихэнх салхи, нарны болон бичил усан цахилгаан станцын төслүүдээс ялгаатай зүйл гэвэл далангууд нь онц чухал экосистемд ноцтой, мөн ихэнх тохиолдолд эргэж буцахааргүй хохирол учруулж байдаг. Далан барих болон бусад зарим хүчин зүйлийн улмаас цэнгэг усны экосистемүүд 1970 оноос хойш дунджаар 76 хувиар доройтон тоо толгойгоо алдсан бөгөөд энэ нь далайн болон эх газар дээрх экосистемийн доройтлоос их байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс экосистемийг хамгаалахаар улам их тооны далан барина гэдэг нь манай дэлхийн уушгийг хамгаалахын тулд түүний артерийг золиосолсонтой ижил юм.
  1. Усан цахилгаан станцын том төслүүд нь орон нутгийн иргэдэд ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлээд зогсохгүй нутгийн уугуул иргэдийн газар, газар нутаг, байгалийн нөөц эзэмших, тэдгээрийн соёлын бүрэн бүтэн байдал, засаглал, чөлөөтэй, урьдчилан мэдээлэл авсны үндсэн дээр шийдвэр гаргах эрхийг ихэнх тохиолдолд зөрчиж байдаг. Далангуудын нөлөөллийн улмаас дор хаяж 40-80 сая хүн газар нутгаа орхиж нүүснээс гадна голын доод хэсэгт амьдардаг 472 сая гаруй хүний амьдралд сөргөөр нөлөөлсөн байна. Далангийн сөрөг нөлөөлөлд өртсөн олон нийтийн эсэргүүцэл ихэвчлэн хүний эрхийг бүдүүлгээр зөрчих явдалтай тулгарч байна.
  1. Усан цахилгаан станцын том төслүүд нь ядуу иргэдийн эрчим хүчний хүртээмжийг сайжруулах үр дүнтэй хэрэгсэл тэр бүр болж чаддагүй. Ихэнх салхи, нарны болон бичил усан цахилгаан станцын төслүүдээс ялгаатай зүйл гэвэл том усан цахилгаан станцуудын далангууд эрчим хүчний төв системээс хамааралтай байдаг бөгөөд энэ нь ялангуяа Саб Сахарын Африк болон Гималайн хөдөөгийн хүн амд хүрэх хямд өртөгтэй шийдэл байдаггүй. Том усан цахилгаан станцуудын төслүүдийг ядуу иргэдийн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой хэмээн зөвтгөдөг боловч уул уурхайн болон аж үйлдвэрийн төслүүдийн хэрэгцээг хангах зорилгоор хэрэгжүүлэх нь олонтаа байдаг.
  1. Өөр бусад сайн шийдэл байсан ч гэсэн том усан цахилгаан станцын төслүүд нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зардал ихтэй, их цаг хугацаа шаардсан шийдэл байх болно. Том далангуудын бодит өртөг төлөвлөсөн хэмжээнээсээ дунджаар 96 хувиар хэтэрдэг бол цаг хугацаны хувьд 44 хувиар анх төлөвлөсөн хугацаанаасаа хоцорч байдаг. Харьцуулбал салхи, нарны эрчим хүчний төслүүдийг харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлж болдог бөгөөд эдгээр төслүүдийн өртөг дунджаар 10 хүрэхгүй хувийн хэтрэлттэй байдаг.
  1. Салхи, нарны эрчим хүчний төслүүдтэй харьцуулбал усан цахилгаан станц нь технологийн инноваци гэж тооцогдохоо нэгэнт больсон ба сүүлийн хэдэн арван жилд том хэмжээний техникийн ололт гаргаагүй байна. Нарны эрчим хүчнээс ялгаатай зүйл гэвэл том усан цахилгаан станцын төслүүдэд уур амьсгалын санаачлагуудаас олгох санхүүжилт нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулж чадахгүйн зэрэгцээ Өмнөдийн улс орнуудад шинэ технологи дамжуулах хөшүүрэг болж чадахгүй.
  1. Салхи, нарны эрчим хүчийг нэгэнт үйлдвэрлэх боломжтой болсны зэрэгцээ санхүүгийн хувьд өрсөлдөх чадвартай болсноос гадна эрчим хүчний шинэ эх үүсвэрийн хувьд том усан цахилгаан станцуудаас илүү хувь эзлэх болсон. Эрчим хүчний сүлжээ ухаалаг болохоос гадна эрчим хүч хадгалах зайны өртөг буурч байгаа тул усан цахилгаан станцын шинэ төслүүд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн тасалдлыг нөхөх шаардлагагүй болсон.
  1. Одоогоор усан цахилгаан станцын төслүүд Цэвэр Хөгжлийн Механизмд бүртгэлтэй нийт төслүүдийн 26 хувийг эзэлж байгаагаас гадна уур амьсгалын бусад санаачлагуудаас ихээхэн хэмжээний санхүүгийн дэмжлэг авч байна. Том усан цахилгаан станцуудад уур амьсгалын санаачлагуудаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь нар, салхины эрчим хүч, бичил усан цахилгаан станц зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх жинхэнэ шийдлүүдэд олгох санхүүгийн дэмжлэгээс хумслахад хүргэж байгаагийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодит арга хэмжээ гэсэн хуурмаг дүр зураг бүрдүүлж байна. Том усан цахилгаан станцын төслүүдийг уур амьсгалын санаачлагуудад хамруулах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэмэлт бодит шийдэл эрэлхийлэх хэрэгцээг хуурамчаар мартахад хүргэж байна.

 

Дээрх шалтгаануудын улмаас энэхүү тунхагт гарын үсэг зурсан байгууллагууд, хувь хүмүүс засгийн газрууд, санхүүжүүлэгч байгууллагууд, мөн бусад байгууллагуудад хандаж уур амьсгалын санаачлагуудад том усан цахилгаан станцуудын төслүүдийг хамруулахгүй байхыг уриалж байна. Уур амьсгалын болон эрчим хүчний бүх шийдлүүд орон нутгийн иргэдийн эрх, тэдгээрийн амьжиргааг хүндлэх ёстой.

 

 

 

SPONSORS:

Asia Indigenous Peoples Pact • Asociación Interamericana para la Defensa del Ambiente • Amazon Watch • Bianca Jagger Human Rights Foundation • Carbon Market Watch • France Liberte • International Rivers • Jeunes Volontaires pour l’Environnement International • Oxfam International • REDLAR • Rios Vivos • Rivers Without Boundaries • South Asia Network on Dams, Rivers and People • Urgewald

CO-SIGNERS:

Afghanistan
Youth for Change Afghanistan Organization (YCAO)

Argentina
Asociación Ambientalista MayuSumaj – Asociacion Amigos de los Parques Nacionales – La Asociación Amigos de los Parques Nacionales (AAPN)

Armenia
EcoClub “Tapan”

Australia
Aboriginal Rights Coalition

Bangladesh
Alliance for Cooperation and Legal Aid Bangladesh (ACLAB) – Awaj Foundation – Badhan Hijra Sangha (BHS) – Bangladesh Adivasi Forum (BAF) – Bangladesh Centre for Human Rights and Development (BCHRD) – Center for Bangladesh Studies (CBS) – Chittagong Hill Tracts Citizens’ Committee (CHTCC) – Chittagong Hill Tracts Indigenous Jumma Association – CLEAN (Coastal Livelihood and Environmental Action Network) – Dhaka Single Women Association (DSWA) – EquityBD – JAGO NARI – Kapaeeng Foundation (KF) – Light House – Participatory Research Action Network (PRAN) – Peoples Development Community (PDC) – UBINIG (Policy Research for Development Alternative) – Zabarang Kalyan Samity (ZKS)

Brazil
Articulação de Mulheres Brasileiras – Articulação dos Povos Indígenas do Brasil – APIB – Apremavi – Associação de Preservação do Meio Ambiente e da Vida – Associação Ambientalista Corrente Verde – Stª Mª da Vitória-Bahia – Associação de Defesa Etnoambiental – Kanindé – CNLB  – Coletivo de Mulheres de Altamira – Comissão Paroquial de Meio Ambiente (CPMA) – Caetite – Ecoa – Ecologia e Ação – Folha de Ipiíba – Forum da Amazônia Oriental – FAOR – Forum em Defesa de Altamira – Fórum Mudanças Climáticas e Justiça Social – Fundação Tocaia – Grupo Semente – Instituto Brasileiro de Análises Sociais e Econômicas (IBASE) – Instituto GAIA – Instituto Panamericano do Ambiente e Sustentabilidade (IPAN) – Movimento dos Atingidos por Barragens (MAB) – Movimento Munduruku Ipereg Ayu – Movimento Tapajós Vivo – Movimento Xingu Vivo Para Sempre (MXVPS) – O Grupo de Defesa da Amazônia – Operação Amazônia Nativa – OPAN – UFPA


Burkina Faso
Centre de Documentation et de Recherche Economiques et Sociales (CEDRES)

Cambodia
Banteay Srei – Cambodia Indigenous Youth Association (CIYA) – Equitable Cambodia – Highlanders’ Association (HA) – Positive Change for Cambodia (PCC)

Cameroon
Green Development Advocates

Canada
Atlantic Regional Solidarity Network

Chile
Agrupación Cultural Wekeche – Agrupación Ecológica Altué – Amigos del Río San Rodrigo – Chile Sustentable – COMISIÓN JUSTICIA Y PAZ – Comité Pro Defensa de la Fauna y Flora (CODEFF) – Consejo de Defensa de la Patagonia Chilena (CDP) – Corporación Chile Ambiente – Corporación Privada para el Desarrollo de Aysén – Ecosistemas – Etica en los Bosques – Fiscalía de Medio Ambiente (FIMA) – Fundacion Nahuelbuta – Fundación Terram – Futaleufú Riverkeeper – Geute Conservación Sur – Observatorio Ciudadano – ONG FIMA – Verdeseo – Agrupacion Aysen Reserva de Vida – Colalición Ciudadana Aysén Reserva de Vida – Coalición Ecuménica por el Cuidado de la Creación

China
Taiwan Associaton for Rights Advancement for Ping Pu Plains. Aborigine Peoples (TARA-Ping Pu)

Colombia
Asociación Ambiente y Sociedad – ASPROCIG – Censat Agua Viva – Instituto Latinoamericano para una Sociedad y un Derechos Alternativos (ILSA) – Movimiento Rios Vivos

Costa Rica
Asada Santa Cecila – COECOCEIBA – La Asociación Amigos de los Parques Nacionales (AAPN) – Fundación Neotrópica – Movimiento en defensa de los rios de Dota – PROAL-JAKUII (Proyectos alternativos/Pacuare) – UCR

Democratic Republic of Congo
Actions pour les Droits, l’Environnement et la Vie (ADEV) – La Coalition Réforme et Action Publique (CORAP) – Le Conseil Regional des Organisations Non Gouvernementales de Developpement (CRONGD)

Denmark
International Work Group for Indigenous Affairs (IWGIA)

Dominican Republic
Brigada Cimarrona Sebastián Lemba

Ethiopia
Ethiopian Human Rights Council

France
Fondation Danielle Mitterrand-France Libertés – International Council for the Indigenous Peoples of CHT (ICIP-CHT)

Georgia
Center of Innovative Development of Enterprises, EaP National Platform WG – Green Alternative

Germany
Urgewald

Guatemala
Breaking the Silence Maritimes-Guatemala Solidarity Network – CERIxim, el Colectivo de Estudios Rurales Ixim – Colectivo MadreSelva

India
Adivasi Women’s Network (AWN) – Association for Promotion Sustainable Development (APSD) – Bharat Jan Vigyan Jatha – Bible Hill Youth Club – Borok Peoples’ Human Rights Organisation (BPHRO) – Center for Advancement of Public Understanding of Science & Technology (CAPUST) – Centre for Research and Advocacy, Manipur (CRAM) – Civil Society Women Organization (CSWO) – Clean Energy Access – Empower INDIA – Forum for Policy Dialogue on Water Conflicts in India – Society for Promoting Participative Ecosystem Management (SOPPECOM) – Gram Bharati Samiti (GBS) – Gramya Resource Centre for Women – India Climate Justice Platform – India Network on Ethics and Climate Change – Indigenous Perspectives – INECC – Lok Shakti Abhiyan – Manthan Adhyayan Kendra – Mishing Bane Kebang – Naga Peoples Movement for Human Rights (NPMHR) – Paryavaran Suraksha Samiti – River Research Centre – Samajik Seva Sadan – Sikkim Bhutia Lepcha Apex Committee – Society for Promoting Participative Ecosystem Management (SOPPECOM) – South Asian Dialogues on Ecological Democracy – South Asia Network on Dams, Rivers & People – The Timbaktu Collective – The Vigyan Vijay Foundation, New Delhi – ToxicsWatch Alliance (TWA) – VIKALP – Zo Indigenous Forum (ZIF) – Zomi Human Rights Foundation (ZHRF)

Indonesia
Aliansi Masyarakat Adat Nusantara (AMAN) – Inspirator Muda Nusantara – Serikat Perempuan Indonesia (Indonesian Women Organization) (SERUNI) – WALHI Jawa Barat

Italy
SONIA for a Just New World (SONIA)

Kazakhstan
Feminist League – “Jabagly-Manas” Mountain Club Public Association

Kenya
Indigenous Information Network (IIN) – International Alliance of Indigenous and Tribal Peoples of the Tropical Forests (IAITPTF) – Jamaa Resource Initiatives – Sengwer Indigenous Peoples Programme

Kyrgyzstan
Central Asia Toxic Action Network

Malaysia
#PowerShiftMsia – Borneo Project – Borneo Resources Institute (BRIMAS) – Communities’ Information and Communications Centre (CICOM) – Community-Led Environmental Awareness for our River (CLEAR) – Jaringan Orang Asal SeMalaysia (JOAS) – Partners of Community Organisations (PACOS Trust) – Persatuan Belia Perubahan Iklim – Sarawak Citizens Movement (GASAK) – Sarawak Natives Customary Land Rights Network – SAVE Rivers Network

Mauritania
ONG Mer Bleue

Mexico
Agencia Internacional de Prensa Indígena (AIPIN) – CeIBA AC – Centro de Análisis e Investigación – Congreso Nacional de Comunicación Indígena (CNCI) – FUNDAR – Otros Mundos AC – Prodefensa del Nazas, A.C. – Servicios para una Educación Alternativa

Moldova
Eco-TIRAS International Association of River Keepers

Mongolia
Centre for Human Rights and Development (CHRD) – Gobi Soil – OT Watch – Rivers without Boundaries International Coalition – Steps Without Borders

Myanmar
Chin Human Rights Organization (CHRO) – Justice and Peace Commission (JPC)/Catholic Bishops’ Conference of Myanmar (CBCM) – Nationalities Youth Forum (NYF) – Promotion Of Indigenous and Nature Together (POINT)

Nepal
Active Society Nepal (ASN) – Ageing Nepal – Beyond Beijing Committee (BBC) – Beyond Beijing Committee (BBC) – Center for Indigenous Peoples’ Research and Development (CIPRED) – Federation of Nepalese Indigenous Nationalities Journalists (FONIJ) – Indigenous Nationalities Women Youth Network (INWYN) – Kirat Chamling Association (KCA) – Kirat Chamling Language Culture Development Association (KCLCDA) – Kirat Chamling Youth Society (KCYS) – Kirat Welfare Society (KWS) – Kirat Youth Society (KYS) – Kulung Mimchha Guskham (KMG) – Lawyers’ Association for Human Rights of Nepalese Indigenous Peoples (LAHURNIP) – National Forum for Advocacy, Nepal (NAFAN) – Nepal Federation of Indigenous Nationalities (NEFIN) – Nepal Kirat Kulung Bhasa Sankskriti Utthan Sangh (NKKBSUS) – Nepal Magar Association (NMA) – People Unity Youth Society (PUYS) – SunFarmer – United Coalition of Against All Discrimination, Nepal (UCAAD) – Unity Society – Youth Awareness Society Nepal (YASN) – Youth Federation of Indigenous Nationalities, Nepal (YFIN)

Netherlands
Both ENDS – Netherlands Centre for Indigenous Peoples (NCIV) – River Basin Friends (NE)

Nicaragua
Centro de los Derechos del Campesino (CEDECAM) – Centro para la Autonomía y Desarrollo de los Pueblos Indígenas (CADPI)

Nigeria
Labour,Health and Human Rights Development Centre

Pakistan
Advocacy, Research, Training and Services (ARTS) Foundation – DAMAAN Development Organization

Panama
Alianza para la Conservacion y el Desarrollo (ACD) – Centro de Incidencia Ambiental (CIAM)

Peru
Centro de Promocion Estudios de la Mujer – Instituto Jajachupan – Movimiento Ciudadano frente al Cambio Climático (MOCICC) – Paz y Esperanza

Philippines
Alyansa Tigil Mina (Alliance Against Mining) – Asia Indigenous Peoples Netowrk on Extractive Energy and Industries (AIPNEE) – Asia Pacific Indigenous Youth Network (APIYN) – Asia Pacific Research Network (APRN) – Asian Peoples’ Movement on Debt and Development (APMDD) – BAI Indigenous Women’s Network – Center for Women’s Resources (CWR) – Cordillera Disaster Response & Development Services (CorDis RDS), Inc. – Cordillera Indigenous Peoples Legal Center (DINTEG) – Cordillera Peoples Alliance (CPA) – International Indigenous Peoples Movement for Self Determination and Liberation (IPMSDL) – KALIKASAN-People’s Network for the Environment – Kalipunan ng Mga Katutubong Mamamayan ng Pilipinas (KATRIBU) – Migrante International – NGO Forum on ADB – Philippine Rural Reconstruction Movement (PRRM) – Philippine Task Force for Indigenous Peoples Rights (TFIP) – Tebtebba (Indigenous Peoples’ International Centre for Policy Research and Education) – Tribal Government of the Philippines

Russia
Altai Regional Public Fund for 21st Century Altai – Amur Ecological Club Ulukitkan – Arkhangelsk Regional Youth Ecological Public Organisation (Aetas) – Association of Environmental Journalists – Biodiversity Conservation Center – Bureau for Regional Outreach Campaigns (BROC) – Buryat Regional Association on Lake Baikal – Center for Support of Indigenous Peoples of the North (CSIPN) – Council of the All-Russian Public Organization “Socio-Ecological Union” (SEU) – ECA Green Movement – Ecological Center “Dront” – Environmental Watch on North Caucasus – Great Baikal Trail Association-Buryatia – Green Branch – Green Cross – Green Don – Institute of General and Experimental Biology SB RAS – Interregional Environmental Organization ECA – Interregional Non-Governmental Environmental Foundation ISAR-Siberia – IPEN/Eco-Accord – ISAR-Siberia – Kola Biodiversity Conservation Center – Krasnoyarsk Regional Environmental Public Organization “Plotina” – Magadan Centre of Environment – NGO Environmental Watch on the North Caucasus – Public Ecological Centre of the Republic of Sakha (Yakutia) – Public Environmental Monitoring Network of The Sakha Republic – Rivers without Boundaries International Coalition – Russian Ecological Congress – Socio-Ecological Union (SEU) International – The Third Planet from the Sun

Senegal
ARCADE – Lumière Synergie pour le Développement

Sri Lanka
Earth Environment Protect Organization (EEPO) – Sevalanka Foundation

Switzerland
Bruno Manser Fund

Tajikistan
Foundation to Support Civil Initiatives (FSCI)

Tanzania
Pastoralists Indigenous Non-Governmental Organization’s Forum (PINGO’s Forum)

Thailand
Asia Pacific Forum on Women, Law and Development (APWLD) – Community Resource Centre – Focus on the Global South Mangrove Action Project – Sustainable Development Foundation (SDF)

Uganda
National Association of Professional Environmentalists (NAPE) – Uganda Land Alliance (ULA)

United Kingdom
Bianca Jagger Human Rights Foundation – Forest Peoples Programme (FPP) – International Tibet Network

United States
Amazon Watch – Bank Information Center – Center for International Environmental Law (CIEL) – EarthRights International (ERI) – Friends of the Earth US – Gender Action – Inclusive Development International (IDI) – Institute for Policy Studies – International Accountability Project – Natural Resources Defense Council (NRDC) – Rainforest Action Network – St. George Island Institute

Uruguay 
CEUTA

Uzbekistan
Public Association “EKOLANDSKAPE”

Vietnam
CCD – Centre for Sustainable Community Development (S-CODE) – Centre for Sustainable Development in Mountainous Areas (CSDM) – Centre of Research and Development in Upland Areas (CERDA) – Experimental School – FREC – Ho Chi Minh National Politic Academy – People and Nature Reconciliation – Vietnam Indigenous Knowledge Network (VTIK)

International
Asia Indigenous Peoples Pact (AIPP) – Asociación Interamericana para la Defensa del Ambiente (AIDA) – CEE Bankwatch Network – Carbon Market Watch – International Rivers – International Socio-Ecological Union – Jeunes Volontaires pour l’Environnement (JVE) – Oxfam – REDLAR

 

 

 

Эх сурвалж: http://www.internationalrivers.org/node/9204

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛАА НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР ХОЁР ДАХЬ УДААГАА ДҮГНҮҮЛЛЭЭ

May 12, 2015 Posted by otwatchweb

2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 14.30-18.00 цагт Швейцар улсын Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ажлын хэсгийн 22 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж, дүгнүүллээ.

Хуралдаанд үг хэлсэн ихэнх улс орнууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн анхны хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тавьж буй Монгол Улсын хүчин чармайлтыг сайшааж, цаашид ололт амжилтаа бататгах, эрх зүйн шинэчлэлээ эрчимжүүлэхийг зөвлөлөө. Тус хуралдааны үеэр НҮБ-ын гишүүн нийт 68 улсын төлөөлөгчид цаазаар авах ялыг бүрмөсөн халах, эрүүдэн шүүлт, хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах механизмыг бүрдүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулах, гүтгэх, доромжлохыг эрүүгийн гэмт хэргээс хасах, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, жендерийн тэгш байдлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, шилжин суурьшигсад, хотын захын гэр хорооллын иргэд, бичил уурхайчид, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон малчдын эрхийг хангах, хамгаалах, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эмэгтэйчүүд зэрэг бүлгийн эсрэг ялгаварлан гадуурхалт, эрхийн зөрчлийг таслан зогсоох, энэ хүрээнд бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүний эрхийн боловсролыг бүх түвшинд, ялангуяа төрийн албан хаагчдад олгох, хүний эрхийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх үр нөлөөтэй бодлогыг хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлыг дэвшүүлж, зөвлөмж өглөө.

Энэ удаагийн хуралдаанд анхны хэлэлцүүлэгт оролцож зөвлөмж өгч байсан орнуудын тооноос 1,5 дахин их улс орон оролцож, асуулт асууж, зөвлөмж өгсөн. Өмнөх хэлэлцүүлгээр өгч байгаагүй асуудлаас эхийн эндэгдэл, анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ, авлига, насанд хүрээгүй хүмүүсийн шүүхээр хэргээ хянан шийдүүлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн малчдын эрх, бичил уурхайчдын хүний эрх, хот дахин төлөвлөлтийг тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулах асуудал, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, “Аюулгүй байдал ба Хүний эрх” олон улсын санаачлагад нэгдэх, Минаматагийн конвенцийг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах зэрэг асуудлыг нэрлэж байна.

Мөн Монгол Улсыг НҮБ-ын хүний эрхийн гол гэрээ конвенцуудад нэгдэн орсныг сайшааж, цаашид Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 21, 22, Арьс үндсээр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 14-р зүйлийг хүлээн зөвшөөрөх, Цагаач ажилчид, тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай конвенци, Дүрвэгсдийн конвенциуд, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 189 дүгээр конвенци, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3-р нэмэлт протокол зэрэгт нэгдэж орохыг зөвлөв.

Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм бий болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн алхмуудыг олон улсын зүгээс сайшаахын зэрэгцээ Хүний эрхийн үндэсний комиссыг Парисын зарчимд улам бүр нийцүүлэх, хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх алхмуудыг авч хэрэгжүүлэхийг зөвлөлөө.

Хүний эрхийн зөвлөлийн хуралдааны үеэр МУ-ын ЗГ-ын төлөөлөгчид өөр өөрсдийн хариуцсан чиглэлээр мэдээлэл өгч оролцсон нь ач холбогдолтой байсныг тэмдэглэж байна.

Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форумаас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлсэн ихэнх асуудлыг хуралдаанаар авч хэлэлцэж, зөвлөмж өгсөнд НҮБ-ын гишүүн улсуудад талархаж байна. Асуудлаа олон улсын тавцанд гаргаж, танилцуулах боломж олгосон UPR-Info, Форум Ази, Нээлттэй Нийгэм Форумд талархал илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар эдгээр зөвлөмжүүдийг бүхэлд нь хүлээн авч, иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэй оролцоотойгоор үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

 

Эх сурвалж: www.amnesty.mn

Уул уурхай, эрчим хүчний төслүүдийг дэмжих зорилгоор Монголын томоохон голууд дээр далан барих төсөлд Дэлхийн банк санхүүжилт хийж байгааг Орос ба Монголын бүлгүүд эсэргүүцлээ.

March 2, 2015 Posted by otwatchweb

Бүлгүүд ДБ-ны Хяналтын Зөвлөлд Байгаль нуурт шууд заналхийлэх төслүүдийн талаар гомдол гаргажээ.

2015 оны 3-р сарын 2

Улаанбаатар2-р сарын дундуур, ОХУ, МУ-ын нутгийн бүлгүүдийн төлөөлөл хэд хэдэн байгаль орчин ба хүний эрхийн ТББ-дын хамт Дэлхийн банкны хараат бус хариуцлагын нэгж Хяналтын Зөвлөлд нь хянан шалгах өргөдөл гаргажээ. Гомдол нь Монголын Уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (MINIS)-ийн үйл ажиллагаатай холбоотой аж. Тухайлбал, Шүрэнгийн УЦС мөн Орхон-Говь ус шилжүүлэх төслүүдийн хувьд Дэлхийн банк өөрийн Үйл ажиллагааны бодлого OP 4.04-ын Байгалийн нутаглах газар (Natural Habitats)-бодлогоо үл харгалзан нэн ховордсон, устах аюулд өртсөн ан амьтан бүхий голуудын сав газарт усан далан барих төслүүд боловсруулах явцад техникийн туслалцаа үзүүлэх сонголт хийсэнтэй холбоотой гомдол юм.

Дэлхийн банк одоогоор зөвхөн техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчин ба нийгмийн нөлөөллийн судалгааны даалгаврыг санхүүжүүлж байгаа хэдий ч дээрх судалгаануудыг ДБ хийсэн нэрийдлээр эдгээр нийтийн сайшаалыг хүлээдэггүй төслүүдийг зөвшөөрсөн тамга хэмээн үзэж барилгын ажлыг эхлүүлэхээс гомдол гаргагчид, тэднийг дэмжигч ТББ-ууд (Greenpeace Russia, Хил Хязгааргүй Гол Мөрөн, ОХУ, Монголын эрдэмтэд) эмээж байна. 

Дээрх төлөвлөгөөнүүд нь МУ, Буриад хоёрын томоохон гол болох Сэлэнгэ мөрний экосистемд туйлын аюул учруулаад зогсохгүй ЮНЕСКО-гийн Дэлхийн өв санд бүртгэгдсэн Байгаль нуурт ч аюултай. Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурын гол цутгал гол юм. Нуурын фаунад сөргөөр нөлөөлөх, гидрологийн горим ба цаг уурыг өөрчлөх болон бүсийн газар хөдлөлтийн эрсдлийг нэмэгдүүлэх аюултай. Дэлхийн банк өөрийн мэдээллийг ил тод байлгах бодлого, төсөл хэрэгжүүлэх явцын хяналт, байгаль орчин ба нийгмийн хамгааллын бодлогуудаа үл ойшоож байна. Дэлхийн өв сангийн Хороонос МУ-д нэг бус удаа хандаж тус конвенцийн хүрээнд “Конвенцийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт буй үндэсний өв санд шууд болон шууд бусаар хохирол учруулах арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй” гэдгийг сануулсан гэж ОХУ-ын Гринпийс мэдэгдэж байна. (more…)

Хөрөнгө оруулагчид Монгол улсыг “Майнголия” гэдэг монгол хүнгүй уул уурхайн нутаг болгоно гэсэн зорилго уриа дэвшүүлээд эрчимтэй ажиллаж байна.

January 27, 2015 Posted by otwatchweb

Д.Сүхгэрэл\Оюутолгойн хяналт ТББ-ын тэргүүн\

…Цэнгэг усыг уул уурхайн зориулалтаар ашиглаж болохгүй гэдэг зарчим байдаг гэв үү?

-Усгүйдэж цөлжилт явгдаж байгаагаас олон оронд цэнгэг усыг олборлох салбарт ашиглахгүй, хүнд үйлдвэрт ашиглахгүй, цэвэршүүлж, дахин ашиглах, саарал ус хэрэглэх бодлогууд явж байдаг. Гэтэл манайд Орхоныхоо усыг Оюутолгой руу татах “Орхон говь” төсөл яваад байгаа. Оюутолгойн  үйл ажиллагаа явуулахаас өмнө Дэлхийн банк говийн бүсийн усны нөөцийг судлаад өмнийн говьд уул уурхайн салбар явуулахад хамгийн гол саад нь ус хүрэлцэхгүй гэсэн.

. . . . . .

Бүрэн эхээр унших бол энд дарна уу.

“АЛТАЙН ХҮДЭР” ХХК дээр гомдол гарлаа

January 22, 2015 Posted by otwatchweb

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Centre for Research on Multinational Corporations (SOMO)
OT Watch & CEE Bankwatch

Европын сэргээн босголт, хөгжлийн банк Алтайн хүдэр ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайн асуудлаар гаргасан малчдын гомдлыг хүлээж авлаа.

Амстердам, Улаанбаатар, 2014 оны 1-р сарын 21
Монголын малчид ЕСБХБ-наас Алтайн хүдэр ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд хийсэн хөрөнгө оруулалтын асуудлаар гомдол гаргасныг Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны хараат бус гомдлын механизм өнгөрсөн долоо хоногт хүлээж авлаа. Компани нь Таяннуурын төмрийн хүдрийн уурхайд олборлолт эрхэлдэг бөгөөд тэр нь Говь Алтайн бүс нутагт үлэмж хэмжээний бохирдол үүсгэж малчдын суурьшил алдагдуулж байна.

2014 оны 12-р сарын 23-ны өдөр Төслийн гомдлын газар (ТГГ PCM)-т нутгийн долоон хүний гаргасан гомдолд Алтайн хүдэр ХХК-ийн олборлох ажиллагаа нь байгаль орчин ба нийгмийн ноцтой сөрөг нөлөө учруулж байгаа нь ЕСБХБ-ны бодлогод нийцэхгүй байна гэжээ. Эдгээр зөрчлүүдийн талаар компанид удаа дараа анхааруулсан ч компани зөрчлийг арилгахын оронд малчдыг дарамтлах, шүүхэд татах зэргээр хариу авч иржээ.

Суурьшил алдалт
Малчид нүүдэлч ахуй соёлтой, мал сүрэг ба гэртэйгээ нүүдэллэдэг бөгөөд бэлчээрийн уламжлалт зохицуулалттай. Хатуу өвлийг давж өнгөрүүлдэг тогтсон өвөлжөөндөө эргэж буудаг байна. Гэтэл компани тэднийг нүүлгэн суурьшуулахдаа зохистой өвөлжөө, бэлчээрээр хангаагүй байгаа нь ЕСБХБ-ны бодлогод нийцэхгүй байна. Зарим малчид мөнгөн нөхөн олговор авсан боловч энэ нь шинэ өвөлжөө, газартай болох боломж биш байна.

“Монгол улсад бэлчээрийг нийтийн хэрэгцээний газар гэсэн ангилалд багтааж ашигладаг тул нөхөн олговорт авсан бэлэн мөнгөөр малчдын амьдралын хэрэгцээгээ хангах бэлчээр устай өвөлжөө худалдаж авах боломжгүй гэсэн үг” гэж Оюу Толгойн Хяналт ТББ-ын Д. Сүхгэрэл тайлбарлав.

“Устай, ашиг шим өндөртэй бэлчээр эзэнгүй байна гэж байхгүй. Малчдад нүүгээд буучих өөр сул бэлчээр байхгүй байна. Бусдын бэлчээр рүү нүүхэд тэнд байгаа мал сүрэг, малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлнө” гэж гомдол гаргагчдын нэг Амьбөх ярив. “Эзгүй бэлчээрийн ашиг шим хангалтгүй тул тийм газар нүүж очсон мал сүргийн тоо, чанар, амьжиргааны гол орлогыг авчрах малын бүтээгдэхүүний чанар ч буурдаг”.

Бохирдол
Төмрийн хүдрийг тээвэрлэж буй шороон зам нь асар их хэмжээний байгалийн бохирдол бий болгож байна. Малчдын амьжиргааных нь баталгаа болох ямаа, тэмээ гэх мал олон арваараа тоосны бохирдлоос болсон өвчлөлөөр, замын ослоор алдагдаж байна. Агаар, ус, хүнсний бохирдол малчдын өөрсдийнх нь ч эрүүл мэндэд ихээхэн эрсдэл авчирч байна.

Хар зам тавигдаж байгаа ч бэлчээрийг таслан тавигдах энэ замын трассын төлөвлөлтөд малчдын санал аваагүй тул хүн ба малын гарц, гарам нь шаардлагатай газраа байрлах, хэрэгцээг хангахгүй байгаа нь бэлчээр тасалж улмаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байна.

Гомдол
Оюу Толгойн Хяналт ТББ, Үндэстэн дамнасан корпорацийн судалгааны төв (SOMO), Төв ба Зүүн Европын Банквотч (CEE Bankwatch) нарын ТББ-ууд нөлөөлөлд өртөгчид ба компанийн хооронд зуучилж асуудлуудыг шийдвэрлэж өгөх тухай Төслийн годмлын газарт хандсан малчдын хүсэлтийг дэмжиж байна. Малчид Алтайн Хүдэр ХХК өөрийн уурхайгаас учирч буй сөрөг нөлөөллийг бүрэн гүйцэд үнэлэх, нийтэд ил тод мэдээлэх; зохистой шийдлээр хор уршгийг арилгах, түүний дотор засмал замыг зохистой гарц гарамтай барьж дуусгах, бохирдсон газрын нөхөн сэргээлтийг хийх болон амьжиргааг сэргээх өргөн хүрээ бүхий хөтөлбөрийг холбоогдох талуудын оролцоотой боловсруулж хэрэгжүүлэхийг хүссэн байна. Тэд мөн хорогдсон малдаа нөхөн олговор авах, зохистой байршилд нүүлгэн шилжүүлэх зэрэг шийдлийг хүссэн байна.

Үүний дээр малчид ТГГ-т хандахдаа ЕСБХБ шийдвэр гаргахдаа өөрийнхөө бодлого стандартад нийцүүлсэн эсэхэд шалгалт хийж өгөхийг хүссэн. “ЕСБХБ-ны хөрөнгө оруулалтын бодлогод суулгаж өгсөн Байгаль орчин ба нийгмийн стандартууд нь бусад хөрөнгө оруулагчдаас ялгарах Банкны нэг онцлог юм” гэж Төв ба Зүүн Европын Банквотч сүлжээний Фиданка Бачева-МкГрат ярив. “Малчдын гомдлыг барагдуулаагүй байна гэдэг нь нэг бол Банкны стандартууд хангалтгүй эсвэл хэрэгжилт сул байна гэсэн үг.”

2015 оны 1-р сарын 15-нд гомдлыг албан ёсоор бүртгэж авсан. Одоо ТГГ талуудтай зөвлөлдөж асуудлуудыг шийвэрлэх зуучлах ажиллагаа явуулах эсэх, ЕСБРБ өөрийн бодлого станларт нийцүүлэн ажилласан байдлыг шалгах эсэхийг шийднэ.

“Уурхайн төслөөс малчдын амьжиргаанд үлэмж хохирол учирсан байгааг харгалзан асуудлуудыг шуурхай шийдэж, амьжиргааг нь зохистой сэргээх байдлаар ажиллана гэдэгт найдаж байна” гэж SOMO ТББ-ын Анн Шюйт ярив. “Энэ нь ТГГ-ын хувьд олон улсын санхүүгийн байгууллагуудын хараат бус гомдлын механизмууд хүний эрх ба бизнес талбарт чухал үүрэг гүйцэтгэж шудрага бусыг үзэж буй хүмүүсийн гомдлыг барагдуулах чадвараа харуулах боломж юм.”

Холбоо барих

  • Анн Шюйт, Судлаач, Centre for Research on Multinational Corporations (SOMO) (+31) 20 6391291, a.schuit@somo.nl, www.somo.nl, www.grievancemechanisms.nl
  • Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл, Гүйцэтгэх захирал, OT Watch (+976) 99185828, otwatch@gmail.com, http://www.en.minewatch.mn
  • Фиданка-Бачева-МкГрат, ЕСБХБ Хариуцсан зохицуулагч, CEE Bankwatch, +359) 877303097, fidankab@bankwatch.org, www.bankwatch.org

Downloads

Гомдлыг харах: http://www.ebrd.com/work-with-us/project-finance/project-complaint-mechanism/pcm-register.html, мөн www.minewatch.mn сайтаас үзнэ үү.

Таяннуурын уурхайд хийсэн тандалтын судалгааг: http://somo.nl/news-en/iron-ore-mine-threatens-nomadic-herders-in-mongolia?set_language=en, мөн монгол орчуулгыг www.minewatch.mn сайтаас үзнэ үү.

For a case study on Altain Khuder and the mining project, please click here. http://stories.bankwatch.org/when-dust-settles.

“АЛТАЙН ХҮДЭР” ХХК – тай холбоотой тайлангууд

January 21, 2015 Posted by otwatchweb

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-аас санхүүжилт авсан “Алтайн Хүдэр” ХХК-ийн олборлолт хийж байгаа Таян нуурын уурхайн нийгэм, байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох зорилго бүхий судалгааны тайланг вебсайтын Алтайн Хүдэр хэсгээс уншина уу.

 

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Танаа

July 31, 2014 Posted by otwatchweb

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны амрыг эрэн энэхүү нээлттэй захидлыг илгээж байна.

Улс орны эдийн засагт учирч байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын 100 хоногийн хөтөлбөр гараад улс төрчид эрх зүйн орчноо тогтвортой болгочихвол гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөөд бүх зүйл сайхан болох тухай өнөөдөр сурталчилж байна.

Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног нэрээр хаацайлан далимдуулж уул уурхайг аврах нэрийн дор байгаль хамгаалах хууль тогтоомжуудыг хүчгүйдүүлж “Ирээдүй хойч үеэсээ өрсөн бүхнийг ухаж мөнгө болгох”-ыг уриалж үндэсний аюулгүй байдал, байгаль орчин, нүүдэлчдийн уламжлалт мал аж ахуй, соёл уламжлалд халтай шийдвэрүүд гаргаж эдийн засгаа дан ганц уул уурхайн салбар дээр түшиглэн аврах өрөөсгөл арга замыг сонгож байгаа нь туйлын харамсалтай байна.

Уул уурхай бол тодорхой хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгоод зогсдог, байгаль орчин хүний эрүүл аюулгүй амьдрах орчинд арилшгүй сөрөг нөлөөлөл үлдээдэг, эргээд хэдэн тэрбумаар нь зарцуулаад ч аврах боломжгүй байгаль орчны аймшигт сүйрлийг үлдээдэг салбар билээ.

Эрхэм Ерөнхийлөгч таны саяхан Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр хэлсэн-Ашигт малтмалаас хамаарсан эдийн засгийн өсөлтийн үед Монголчууд бид үүрд тийм байх мэт хөөрцөглөж явсан нь алдаа байсныг ухаарч, одоо засаж залруулахын төлөө явж байгаа гэсэн гашуун үнэнийг тань улс эх орныхоо тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, байгаль эхээ дээдэлдэг Монгол хүн бүр дэмжиж байлаа.

Ард иргэд, иргэний нийгмийнхэн эдийн засгаа төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинэ сум төслүүд аж үйлдвэрлэлийн паркийн ажлыг “100 хоног хөтөлбөр”-ийн хүрээнд яаралтай эхлүүлэхийг хүсэж байв.

Гэтэл Монгол хүний төр улс, төрт ёс, үндэсний их баяр, уламжлал соёлоо хүндэтгэдэг сэтгэхүй дээр нь тоглож, орон даяар үндэсний баяр наадмын уур амьсгал орсон, хүн бүр баяр наадмын гоёлоо бэлтгэж байх үеэр, далимдуулж “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль”-ийг хүчингүй болгон “ Урт нэртэй” гэгдэх хамгийн чухал хуулийн хүрээнд хязгаарлагдсан бүх лицензийг сэргээх, “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Газрын тосны тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудыг яаран батлаж, Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулахуйц заалтуудтай “Газрын тухай хууль”-ийн төслийг зүтгүүлснийг иргэд, иргэний нийгмийнхэн жагсаж цуглан байж татуулав.

Цаашлаад “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийг үнэгүйдүүлж хүчингүй болгохоор санаархаж баяр наадмын өмнө БОНХЯ-аас засгийн газрын хуралдаанд оруулсан говийн их дархан газар, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост Тосон бумбын нуруу, Дарьгангын Байгалийн цогцолборт газруудыг өргөтгөх, зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах саналыг Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд кабинетийн ихэнхи сайд эсэргүүцэн унагасан нь Монгол улсаас олон улсын өмнө хүлээсэн үүрэг, газар нутгийг тусгайлан хамгаалах замаар 30 хувьд хүргэх үүрэг амлалт, нэгдэн орсон олон улсын конвенцоос ухарсан хэрэг болов.

Үндэстэн дамнасан корпорацуудын лоббид хэт автаж, ураны лиценцүүдийн замбараагүй олголтыг дэмжиж, Сүхбаатар аймгийн Дарьгангын Байгалийн цогцолборт газар, Хүйтэн уул, Хатгин овог хошууны тахилга шүтээн болсон Зотолхаан уулыг бүхэлд нь оруулсан хууль, уламжлал соёл, ёс зүйг уландаа гишгэж, хилийн зурвас хамгаалалтын бүсэд хайгуул ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх шийдвэрүүдийг гаргахаар санал гаргаж байгааг эрхэм Ерөнхийлөгч та анхааралдаа авч таслан зогсоохийг хүсч Байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд танд хандаж байна.

Байгаль орчин, нутаг усаа аварья гэсэн иргэнээ шоронд хийж, байгаль орчны төлөө тэмцсэн иргэний нийгмийн байгуулагуудаа элдэв хоч өгч үйл ажиллааг нь мохоож байгаа нь хэр зохистой болоо.

Монгол улс эдийн засгийн хөгжлийн ч тэр иргэний нийгмийн хөгжлийн ч ялгаагүй салаа замын уулзварт ирээд байна. Иргэний нийгмийнхэн бид Улс орныхоо хөгжлийн төлөө тэмцэхдээ гадныханд хөтлөгдсөн увайгүй удирдлага, улс төрчдөөс болж буруу замаар будуу тээмгүй байна.

Зөвхөн улс төрчид, улс орны эдийн засгийн удирдлагын түвшинд, мэдээлэлд ойр ажилладаг хүмүүсийн хань хамсаатнууд нь баяждаг, ард иргэд нь ядуурч, зохиомол шалтгаанаар хоорондоо дайтаж дампуурсан Зимбабве, Сьерра-Леон, Колумб, Нигер мэт олон орны жишээг давтахыг хүсэхгүй байна.

Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал ард түмний эрх ашиг, байгаль орчинд асар хохиролтой хууль бус үйлдэл санаархалууд нь хуулиар хамгаалагдан даамжирч байгаагаас төр засаг иргэд иргэний нийгмийн үл ойлголцол газар авч, ан цав үүсэн хуримтлагдаж хэний ч хүсээгүй үр дүнд хүрч болзошгүй байгааг Монгол улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Та анхааралдаа авч, улс төрчдийн хууль бус үйлдлүүдийг яаралтай таслан зогсоохыг хүсэж байна.

Монголын байгаль орчны иргэний нийгмийн төлөөлөл, төрийн бус байгууллагууд, гишүүд, дэмжигчид төрийнхөө зөв шийдвэр, шудрага хуулийг дээдлэн, хуулийн хүрээнд аливаа буруу үйлдлийг сөрөн зогсох болно.

Төрийн мэлмий тунгалаг

Түмэн олон амгалан

Ус гол нь цэнгэг

Уул овоо нь ариун дагшин байх болтугай

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл

2014-07-29

Төслийн Гомдлын Газарт (ТГГ) Мэдээ

May 13, 2014 Posted by otwatchweb

2014 оны 4 сарын 22

 

 

Эрхэм хүндэт Намсрай, Сүхгэрэл болон

Ханбогд, Манлай сумын гомдол гаргасан Малчдаа,

 

 

2013 онд Төслийн Гомдлын Газарт (ТГГ) Та бүхнээс гаргасан өргөдлийн байдал ямар байгаа талаар мэдээлэхээр үүнийг бичиж байна.

 

Та бүгд мэдэж байгаачлан, 2014 оны 4 сарын 1-нд ТГГ Гомдол гаргагчдаас нэмэлт материал хүлээн авсан бөгөөд Нийцлийн Хяналт хийлгэх тухай Гомдол гаргагчдын хүсэлтэнд оруулахын тулд үүнийг тодруулж, нягтлах хэрэгтэй байна. Уг материалыг эх гомдлын нэмэлт хэмээн бүртгэж авч, 2014 оны 4 сарын 15-нд ТГГ-ын цахим хуудсанд тавьсан болно. Иймд энэ материалыг албан ёсны гомдол болон Ханбогд, Манлай сумын малчдаас 2013 онд ирүүлсэн замын тухай хоёр гомдлын бүрэлдэхүүн хэсэг гэж үзнэ.

 

Нэмэлт материалд эх гомдолд тусгаснаас илүүөргөн хүрээтэй асуудлуудыг дурьджээ. Тиймээс ТГГ-ын Үйл Ажиллагааны Журмын дагуу Банкны Удирдлага болон Үйлчлүүлэгчид (Оюу Толгой, Энержи Ресурс) анхны ирүүлсэн гомдол болон нэмэлт захидалд дурьдсан мэдээллийг анхааралдаа авч, өмнөх Гомдолд өгсөн хариугаа эргэн харах шаардлага гарч байна. Үүний дараа ТГГ Гомдол гаргагчдаас ирүүлсэн нэмэлт мэдээлэл болон Банкны Удирдлага, Үйлчлүүлэгчдийн хариуг тусган Гомдлын Үнэлгээний Тайланг эцэслэн гаргах боломжтой болно.

 

ТГГ-аас Банк болон Үйлчлүүлэгчдийг дахин нягталсан албан ёсны хариугаа 2014 оны 5 сарын 30-нд ТГГ-т ирүүлэхийг хүссэн болно. Хариу ирүүлмэгц ТГГ эдгээр хариултууд болон Гомдол гаргагчдаас ирүүлсэн нэмэлт мэдээлэл зэргийг харгалзан Гомдлын Үнэлгээний Тайланг эцэслэн гаргана.

 

Үнэлгээний ажилд санаснаас илүү хугацаа орсныг бид ойлгохын хамт энэхүү урт удаан үнэлгээний үйл явцад тэвчээртэй хандаж буй та бүхэнд ихэд талархаж байна.

 

 

 

Хүндэтгэсэн,

Ануш, Сузан